Үндсэн агуулга руу шилжих

Нууцлалын бодлого


Хураангуй

Энэхүү нууцлалын бодлого нь энэ сайт дээр үүсгэсэн хэрэглэгчийн бүртгэлтэй холбоотой.

Дэлгэрэнгүй

Нууцлал ба хувийн мэдээлэл

Бид таны хувийн нууцад маш нухацтай ханддаг. Энэ сайтад нэвтрэх эрх олгохын тулд бид таны тухай хувийн мэдээллийг цуглуулж, хадгалах хэрэгтэй.

Энэ сайт нь хүн бүрт нээлттэй бөгөөд таны форумын хэлэлцүүлэг эсвэл өөр газар нийтэлсэн аливаа өгөгдлийг хэн ч харж, иш татах, хуулах эсвэл өөр газар ашиглах боломжтой. Та нууцлахыг хүссэн мэдээллээ нийтлэхгүй байх үүрэгтэй.

Бид таны хувийн нууцыг хүндэтгэдэг бөгөөд оролцогчийн хувьд та бүртгүүлэхдээ жинхэнэ нэрээ ашиглахгүй байж болох ч ямар нэгэн гэрчилгээ, сургалт биелүүлсэн гэх мэт мэдээлэл авахын тулд өөрийн нэр мэдээллээ ашиглах нь зүйтэй. Хэрэв буруу нэрээр бүртгүүлсэн бол таны мэдээлэл сургалтын тайлан, гэрчилгээ гэх мэт мэдээлэлд таны оруулсанаар харуулах болно гэдгийг анхаарна уу.

Энэ сайтыг зөв ажиллуулахын тулд имэйл хаяг шаардлагатай. Дахин хэлэхэд, бид таны хувийн нууцыг хүндэтгэдэг бөгөөд таны имэйл хаягийг сургалт явуулж буй хүмүүсээс цааш хуваалцахгүй эсвэл гуравдагч этгээдэд зарахгүй. Бид танд сургалтын дараа цахим шуудан илгээж, таны үнэлгээг асууж, цаашдын сургалтын сонголт, шинэ сургалтын огноо болон бусад эх сурвалжийн талаар мэдээлэх боломжтой. Та имэйл дэх "бүртгэлээ цуцлах" холбоосыг ашиглан үргэлж татгалзах боломжтой.

Ямар мэдээлэл цуглуулах вэ?

Бид таны бүртгэлийг үүсгэх үед нэр, имэйл, регистрийн дугаар гэх мэт мэдээллийг цуглуулдаг. Мөн бид таны сайт дээрх үйл ажиллагаа, түүний дотор оруулсан хувь нэмрийн талаарх мэдээллийг цуглуулдаг.

Энэ мэдээллийг хэрхэн ашигладаг вэ?

Энэхүү мэдээлэл нь энэ сайт дээрх онлайн хичээлүүдэд хандах боломжийг олгоход ашиглагдаж байгаа бөгөөд сургалт зохион байгуулагч нарт мэдээлэл илгээхийг зөвшөөрч байна.

Миний өгөгдөл хэр удаан хадгалагддаг вэ?

Таны бүртгэл энэ сайтад идэвхтэй байх үед таны хувийн мэдээлэл хадгалагдана.

Би өөрийн мэдээллийг хэрхэн устгах вэ?

Та энэ сайтад байгаа өөрийн мэдээллийг бүрэн устгуулахын тулд бидэнтэй холбоо барих хэсгээр холбогдож бүрэн устгуулах боломжтой. Устгасан тохиолдолд таны сургалт, үйл ажиллагаанд хамрагдсан мэдээлэл хамт устахыг анхаараарай.