Үндсэн агуулга руу шилжих

Зөвлөгөө, мэдээлэл

Таны хамрагдсан сургалтын багц цаг тооцогдсон эсэхийг хэрхэн шалгах вэ

Таны хамрагдсан сургалтын багц цаг тооцогдсон эсэхийг хэрхэн шалгах вэ

нийтэлсэн Устгасан хэрэглэгч Хариу нийтлэлийн тоо: 0

2022 оноос эхлэн эмч, эмнэлгийн мэргэжилтний богино хугацааны сургалтын багц цагийн бүртгэлийг системээр тооцдог болсон. Эрүүл мэндийн хөгжлийн төвийн https://hr.hdc.gov.mn/ системд багц цагийн богино хугацааны сургалтад амжилттай хамрагдаж, системд тооцогдсон эсэхийг хэрхэн шалгах зааврыг та бүхэн хүргэж байна. 

 - Та системд өөрийн эрхээр нэвтэрсэн байх хэрэгтэй. Мэдээж та өмнө нь тус системд нэвтэрч сургалтад хамрагдах хүсэлтээ илгээсэн, эсвэл танай байгууллагын эрх бүхий ажилтан сургалтад хамруулах хүсэлт илгээсэн тохиолдолд сургалт тооцогдох боломжтой.

 - Нэвтэрсний дараа Миний мэдээлэл хэсгийг олж, таны тухай дэлгэрэнгүй мэдээлэл бүхий хуудсанд шилжих хэрэгтэй. Системийн хаана байршиж байгааг дараах зургаас хараарай.

sl1

 - Үүний дараа Сургалт хэсэгт дарж таны өмнө нь хамрагдаж байсан, эсвэл хүсэлт илгээсэн сургалтуудыг жагсаалтыг харах боломжтой. Хэрэв таны сургалтын багц цаг тооцогдсон бол амжилттай төлөвтэй байна.

sl2

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн системийн бусад заавар харах бол https://hr.hdc.gov.mn/ холбоосоор орж, Заавар харах дарж танилцаарай.